• (976) 7011-1010

Бидний тухай

Интернэт үйлчилгээий Эс Ти Экс Ситинет ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш Улаанбаатар хотын хэмжээнд дэвшилтэт технологид суурилсан өндөр хурд бүхий өргөн зурвасын цагариг (Ring) хэлбэрийн Метро Этернэт суурь сүлжээг Монгол улсад анхлан байгуулж, хамгийн найдвартай өндөр хурдны интернэт үйлчилгээг зах зээлд бодитой, хямд үнээр нийлүүлж ирсэн мэдээлэл технологийн салбарт арвин туршлагатай компани юм.

Эс Ти Экс Ситинет компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Монгол улсын интернэт үйлчилгээний салбарын хөгжилд үсрэнгүй дэвшилт гарчсалбар дахь шинэ техник, технологийн нэвтрүүлэлтийн явц эрчимжсэнээс гадна интернэт хэрэглээнийорчиндхувьсал хийсэн таатай нөхцөл бүрдсэн юм.

Өнөөдрийн байдлаар бид Улаанбаатар хотын 90%-ийг хамарсан өөрийн эзэмшлийн шилэн кабелийн дэд бүтэц түүн дээр суурилсан өндөр хурдны сүлжээгээр хувь хүн, айл өрх, албанбайгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн интернэт болон түүн дээр суурилсан нэмэлт үйлчилгээг хүргэж байна.

Мөн Эс Ти Экс Ситинет компани нь 2013 оны 6-р сараас эхлэн өөрийн үйлчилгээний хүрээг тэлж Дархан-Уул аймагт өөрийн сүлжээ, үйлчилгээг хүргэж эхлээд байна.

Эрхэм зорилго

Шилдэг технологийг нэвтрүүлэгч, мэдээллийн технологийн үндэсний тэргүүлэгч компани болох.

Уриа

Шилдгээс шилдэг, хурднаас хурдан

Компанийн бүтэц