VPN
VPN сүлжээний тухай товч танилцуулга
Энэ нь виртуал хувийн сүлжээ бөгөөд - нийтийн сүлжээнд (тухайлбал интернет) суурилсан хувийн сүлжээнүүдийн хамгаалалттай холболт гэж ойлгож болно.
Trusted VPNХарилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч итгэлтэй байгууллагаас шугам түрээслэх
- Хөгжлийн хандлага: өмнө нь харилцаа холбооны оператораас хувийн шугам түрээслэн хувийн сүлжээ байгуулдаг байсан бол одоо ISP буюу интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас хувийн IP сүлжээний шугам түрээслэн хувийн сүлжээ байгуулах болсон байна.
- Технологи: ATM, Frame Relay. MPLS
- Trusted VPN сүлжээний төрлүүд
- Intranet - Байгууллагын төв оффисыг салбар оффисууд болон алслагдсан оффисуудтай нь нийтийн сүлжээг ашиглан холбосон сүлжээ
- Extranet- Үйлчлүүлэгчид, нийлүүлэгчид болон бизнесийн түншүүдийг нийтийн сүлжээг ашиглан байгууллагын сүлжээнд холбосон сүлжээ
интернетийн сүлжээнд суурилсан хувийн сүлжээ бөгөөд интернетийн сүлжээн дээгүүр байгууллагын мэдээллийг хувиргаж (кодлож) дамжуулдаг байна.
- Технологи: IPsec with L2TP,SSL.TLS, L2F…
VPN сүлжээний үйлчилгээг хэн авах боломжтой вэ?
№
|
Үйлчилгээ авах нөхцөл шаардлагууд
|
VPN үйлчилгээний төрлүүд
|
|
MPLS VPN
|
IP VPN
|
||
1
|
Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ
|
Дундаж болон томоохон хэмжээтэй, хотын дотор хэд хэдэн салбар оффисуудтай байгууллага
|
Дурын
|
2
|
Интернетэд холбогдсон байх шаардлагатай эсэх
|
Шаардлагагүй. Хүсвэл VPN үйлчилгээ үзүүлэгчээс нэмэлт үйлчилгээ болгон интернэтийн холболт авсан байж болно.
|
Аль нэг ISP –р дамжин интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
|
3
|
Манай сүлжээний төвд холбогдсон байх шаардлагатай юу?
|
Тухайн байгууллагын салбар оффисууд эсвэл холбогдохыг хүсч буй түнш байгууллага манай сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.
|
Шаардлагагүй
|
4
|
Холболтын төрлүүд
|
Шилэн кабель, утасгүй холболт буюу wireless, ADSL холболт
|
Шилэн кабель, утасгүй холболт буюу wireless, ADSL холболт
|
5
|
Үнэ өртөг
|
IP VPN –ийг бодвол илүү үнэтэй учир нь сайтуудыг холбосон шугамыг түрээслэх шаардлагатай болно.
|
Харьцангуй хямд- учир нь ашиглаж буй интернетийн холболтонд суурилдаг.
|
6
|
Ач холбогдол
|
VPN ий үйлчилгээ үзүүлэгч өөрийн суурь сүлжээн дээгүүр байгууллагын салбар оффисуудыг холбосон түнэл үүсгэн, өндөр нууцлалтай холболтоор хангах тул байгууллагын хувийн мэдээллийн нууцлал хамгааллыг сайтар хангаж чаддаг.
|
Дотоод сүлжээгээ хувийн болон түрээсийн шугам хэрэглэхгүйгээр өргөтгөх боломжтой
Байгууллагын
|
7
|
Технологи
|
MPLS
|
IP Sec, L2 tunelling protocols and transport
|
8
|
VPN сүлжээнд холбоход шаардагдах төхөөрөмжүүд
|
routers, firewalls, VPN Concentrators
|
Сервер клиент програм хангамжууд болон VPN Concentrators
|
Жич: Үйлчилгээний үнэд НӨАТ багтаагүй болно